Б.Цогтгэрэл: Өнөөдөр бага хурлыг хуралдуулах шаардлагагүй байсан

Х.Есү
14 цаг 11 минутын өмнө

Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлэх тухай тогтоолыг батлахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явагдаж дууслаа.


Б.Цогтгэрэл: "Гурван нам гэрээ байгуулсан. Тэр гэрээг зөрчиж байгаа нөхдүүдтэй хамтрах уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Би саналаа сая өглөө.

Хамтарсан Засаг байгуулах хэлэлцээрт бодлогын зөвлөл гэж байгаа юм байна. Тэр хүмүүс мөн хуралдаж шийднэ гэж ойлгосон. Бага хурлаас ер нь 50 50 хувьтай санал гарлаа. 

Ер нь бага хурал хуралдах шаардлагагүй байсан. Нээлттэй хэлэлцье гэсэн учраас л ярилцлаа. 

Одоо болж байгаа жагсаал болгоноос ажил хэрэг болгоод цаашдын үйл ажиллагаандаа аваад хэрэгжүүлээд явах юмнуудаа хэрэгжүүлээд явна гэж ярилаа. 

Тэрнээс биш жагсаалыг үгүйсгэсэн зүйл алга. Гэрээ зөрчсөн эсэхийг гурван намын дарга хуралдаж байгаад шийднэ гэж би ойлгосон" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна