МАН-ын Бага хурлын шийдвэрийг АН, ХҮН намд өнөөдөр танилцуулна

Х.Батсайхан
9 цаг 17 минутын өмнө

Өчигдөр эхэлж, өнөө өглөөний 04.00 цаг хүртэл үргэлжилсэн МАН-ын Бага хурлаас “Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа УИХ дахь намын бүлгийн нэр бүхий гишүүд хамтарч ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөн тул оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж 2024 оны сонгуульд нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй” гэсэн шийдвэр гарсан билээ. Энэхүү шийдвэр гарсантай холбоотойгоор өнгөрсөн оны долдугаар сард гаргасан Хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэрээ хүчингүй болгосон. Тэгвэл энэхүү шийдвэрийг өнөөдөр Засагт хамтарсан АН, ХҮН намуудад танилцуулах гэж байна.  

Түүнчлэн, Хамтарсан Засгийн газарт орж ажилласан намуудын Бодлогын зөвлөл буюу АН, ХҮН, МАН намуудын дарга, ЕНБД, УИХ дахь бүлэг, зөвлөлийн дарга нараас бүрддэг Бодлогын зөвлөл дээр асуудлыг оруулна гэж МАН-ын ЕНБД Я.Содбаатар өчигдөр мэдээлсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна