Э.Одбаяр: Шүүмжлэл бол засаг төрд байдаг л зүйл

Х.Есү
9 цаг 30 минутын өмнө

Өчигдөр МАН бага хурал хуралдаж үүрийн 04 цагт АН-ыг хамтарсан Засгаас гаргах шийдвэр гаргаж хурал өндөрлөсөн. 

Уг асуудалтай холбогдуулан бид Ардчилсан намын гишүүдийн байр суурийг тодрууллаа. 


Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр: Ганцхан АН-ын гишүүд шүүмжлээд байгаа зүйл байхгүй. Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн гэдэг нь зүгээр шалтаг. 

Шүүмжлэл гэдэг зүйл засаг төрд байдаг л зүйл. Энэ үзэгдлийн ар дээр зөвхөн Засгийн газрыг бүрдүүлж байгаа намуудын тухай асуудал гэхээсээ илүү хэрсүү байх ёстой асуудал хөндөгдөж байна. Ер нь чимээгүй бай, дуугуй бай гэдэг хандлага руу явах вий гэдэг дээр АН гэлтгүй бусад нь ч хамтраад ажиллах ёстой гэж бодож байна. 

Би ёс зүйн хувьд кабинетийн тэргүүний гэр бүлийн асуудлын талаар юм ярьмааргүй байна. Шийдвэр гаргасан институтийнх нь хувьд МАН-ын төлөөллийн төв байгууллагын хувьд гишүүд нь ярьж хэлэлцэж байж л асуудлаа шийдсэн байлгүй гэж бодож байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна