Н.Учрал: Л.Оюун-эрдэнийн Засгийн газрын хийж байгаа ажил ирээдүйд үр өгөөжөө өгч мэдрэгдэнэ

Х.Есү
8 цаг 47 минутын өмнө

Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ хэмээх халуухан сэдэв улс төрд өрнөж байна. Дараагийн Ерөнхий сайдад нэр нь яригдаж буй ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас байр суурийг нь тодрууллаа. 


Н.Учрал: "Өнөөдөр төрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлээд явж байна. Би Л.Оюун-Эрдэнийн гал тогоог хариуцаж байгаа сайдын хувиар болоод байгаа үйл явдал дээр ямар нэгэн хувь хүний дүгнэлт хийх нь өөрөө зохимжгүй, боломжгүй. 

МАН-ын бага хурлын гишүүд хурлаараа асуудлаа хэлэлцээд гаргасан шийдвэр дээр би янз бүрийн дүгнэлт хийж ярих нь зохимжгүй. 

Л.Оюун-эрдэнийн Засгийн газар олон мега төслүүд олон ажлуудыг эхлүүлсэн. Зарим нь эхнээсээ үр дүнгээ өгч байна. Хил холболтын ажил эхэлсэн. Цаашдаа эдийн засгийг тэлэхэд эдийн засагт үр өгөөжөө өгөх олон төслүүдийн үр шим ирээдүй цагт гарна. 

Л.Оюун-эрдэнийн Засгийн газрын хийж байгаа ажил ирээдүйд үр өгөөжөө өгч мэдрэгдэнэ. Яагаад гэвэл бид олон жил гацсан асуудлуудыг урагшлуулсан. 

Би өөрөө энэ хүний Засгийн газарт ороод ажиллаж байгаа хүний хувьд алба ажил яриад явах нь зохимжгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.