УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн төлөөлөл Д.Пүрэвдаваагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "Олонх болсон МАН-д Засгийн газраа байгуулах эрх нь байгаа. Дангаараа байгуулах нь бол стандарт бүтэц. Одоо бол таван намын төлөөлөл орчихсон Парламент бүрдчихээд байгаа. Тэгэхээр ялсан нам 2026, 2027, 2028 онд улс орноо яаж хөгжүүлэх вэ гэдэг тооцоо судалгаагаа хийж байгаа байх.
Ер нь бол 68 гишүүн гэдэг бол бага зөрүү. 58 гишүүн нөгөө талдаа гарвал тогтворгүй байдал үүснэ гэдгийг ямар ч хүн тооцоо бодоод олчих байх. Засагт орж ажиллах тухайд, хэн гэдэг хүн Ерөнхий сайд болж, ямар төлөвлөгөөгөөр ажиллах вэ гэдгийг эхэлж харах ёстой байх.
Ардчилсан нам гэрээ зөрчсөн гэдэг тухайд, тэр гэрээгээ ил болгох хэрэгтэй. Хурдтай хөгжлийн их сүрхий гэрээ хийсэн гэж ойлгосон. Тэр гэрээгээ ард түмэнд ил болгох хэрэгтэй. УИХ-ын оролцоогүй, нам дээрээ шийдвэр гаргаад огцруулчихлаа шүү дээ.
Ерөнхий сайдын тухайд, олон үзүүлэлтээр сөрөг дүгнэлт өгнө. Гэхдээ унасан хүнийг хойноос нь дүгнээд байх муухай.
Л.Оюун-Эрдэнэ хэвээр үлдсэн тохиолдолд Засагт орох уу гэдэг тухайд, тухайн үед нь ярьсан дээр байх. Ер нь бол юмны үнэ өссөн үү, өссөн. Төсвөө тооцоо судалгаагүй баталж байна аа, энэ орлого орж ирэхгүй ээ, та нар төрийн бүтцээ хэт данхайлгаад байна аа гэдгийг хэлсэн, тоогоогүй.
Буруу чиглэлд яваа галт тэрэгнээс хурлан буугаад зөв галт тэргэндээ суух ёстой биз дээ. Монголд Ерөнхий сайд хэдэн жил ажиллаж байж ханах ёстой юм бэ. Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал УИХ дээр орж ирвэл тэр хүний асуудал, дэмжээд л явна” гэв.
"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.86.21
....ажил бодохоосоо илүү амиа хохойл хувиа хичээгчид..албан тушаал эрх мэдэл горилогчид ..ихэсчдээ.. .1.Ул орны эрх ашиг..2..намын эрх ашиг...3 .хувь шүү НӨХӨДӨӨ БҮҮ МАРТ
Хариулах