“МАХН” хоёр сайдтай болж, Э.Батшугар шинэ Засагт орж ажиллах уу

Х.Батсайхан
Өчигдөр 09 цаг 01 минут

МАХН-ын дарга Н.Энхбаяр 2021 онд намаа татан буулгаж, МАН-тай нэгдсэн билээ. Гэсэн ч түүнээс хойш МАН доторх нэг фракц болж, хуваарилалтад тогтмол оролцсоор ирсэн. Хамтарсан Засгийн газрын үед ч энэ зарчим хадгалагдаж, Б.Тулга Хамтарсан Засгийн газарт Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Монгол Улсын сайдаар ажиллаж байна. Гэхдээ Боомтын сайд бол олны нэрлэж заншсанаар яамгүй сайд.  

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Үндэсний хорооны дарга, сайдын орон тоог гаргахдаа Хамтарсан Засгийн газарт орж ажиллаж буй намуудын дотоод эв нэгдэл, фракцуудын эрх ашгийг хангаж, тэнцвэрийг хадгалах тал дээр ихээхэн анхаарсан нь “Яамгүй сайд” гэгдэх уг албан тушаалд томилогдсон хүмүүсээс тодорхой харагддаг.

Тэгвэл Хамтарсан Засгийн газраас АН гарсан энэ үед МАХН-ын нөхцөл байдал хэрхэх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.

МАН-ын Бага хурал эхлэхийн өмнө олон гишүүд нь байр сууриа илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Олонх нь Хамтарсан Засгийн газрыг дэмжиж яриа өгч байх энэ үед УИХ-ын гишүүн Э.Батшугар “Ямар нэгэн байр суурь илэрхийлмээргүй байна” гэсэн нь яах аргагүй анхаарал татсан юм. Өөрөөр хэлбэл, Хамтарсан Засгийн газрын эсрэг ажиллах юм болов уу гэсэн таамгийг төрүүлсэн.  

Хэрвээ Хамтарсан Засгийн газрыг унагах ажилд МАХН тодорхой үүрэг нөлөөтэй оролцсон бол шинээр байгуулагдах Засгийн газарт одоо байгаагаас илүү өндөр оролцоотой байх замаар илрэх учиртай. Энэ нь шинэ Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ хадгалсан тохиолдолд хоёр сайдтай болох, бүтэц шинээр зурж, яамд, сайд нарын тоог цомхотгосон тохиолдолд яамтай сайдтай болох явдал юм. 

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ УИХ-аас дархлаатай байх тал дээр ихэд анхаарч, сайд нараа бүгдийг нь Парламентын гишүүдээс томилсон.

МАХН-аар овоглосон Б.Тулга энэ шалгуурыг хангасан учраас Хамтарсан Засгийн газарт орж ажиллах хаалга нь нээгдсэн гэж болно. Тэгвэл “МАХН”-аас энэ шалгуурыг хангасан өөр нэг хүн байгаа нь Э.Батшугар гишүүн.

Тэрбээр эдийн засаг, санхүүгийн чиглэлээр өндөр боловсрол эзэмшсэн. Ямар ч асуудалд зөв дуугардаг ч дуу нь арай сулдаад байгаа мэт дүр зураг ажиглагддаг байсан. Тэгвэл шинэ Засгийн газарт түүний орон зай байж болохыг болж өнгөрсөн үйл явдлууд нотолж байна. 

Өөрөөр хэлбэл, МАХН Засгийн газар дахь оролцоогоо тэлж чадсан тохиолдолд Б.Тулга дээр нэмээд Э.Батшугар гишүүн сайд болно гэсэн таамаг байна. Харин чадаагүй тохиолдолд хэн орж ирэх нь маш сонирхолтой асуудал юм. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    Өчигдөр

    AVILGIIN 1 NOMER HUNDEE ENE NUMBAR ONE GUAI JINHENE AVILGACHIN ODOO NARIN IH SHUDRAGA HUN BOLOOD BNA UU DAA KK UGAAVCH UG N HAR HUN

    Хариулах
  • 202.9.47.52
    Өчигдөр

    38 настай хүн гэхэд нүүр нь хөгшрөөгүй залуугаараа байгаа нь бодож санаж зовох юмгүй жаргацан гөлөг байна.

    Хариулах
  • 103.212.119.213
    Өчигдөр

    нусаа гоожуулсан мансуурагч банди сайд болно гэжүү, энэ бол жинхэнэ сүйрэл шдэ, аав нь авлигын загалмайлсан эцэг, өөрөө авлигач, яаж монголчуудын төлөө ажиллах юмбэ, чадахгүй, монголын төрөөс энэ хоёр зайлах ёстой, авлигачдын үр удмыг татварын мөнгөөр тэжээх ёсгүй,

    Хариулах
  • 202.9.40.108
    Өчигдөр

    Амьдралаас тасарсан энэ эрхийн балай л биш шүү... Монголын ард түмэн жирийн ардын хүүхдүүд дунд энэ залуугаас ухаантай мянга мянган залуус бий... Энхбаяр төрийн бүхий л албан тушаалд ажиллаж үр дүнд нь Монголчууд ядуугын туйл болоод эх орон минь дампуурлын ирмэгт тулаад байж байна. Яахаараа энэ хүү нь бас сайд болох гэж ... Ёстой үгүй шүү....

    Хариулах
    • 122.201.31.146
      Өчигдөр

      Ухаалаг залуу сайд болох бүрэн боломжтой элийрэгчид. бүү атаарх

  • 103.212.119.106
    Өчигдөр

    Яамдын тоогоо 2 дахин багасга

    Хариулах