Португалын шигшээ түүхэндээ гурав дахь цомоо өргөлөө

Х.Батсайхан
7 цаг 4 минутын өмнө

Өнгөрсөн шөнө болсон Үндэстнүүдийн лигийн шигшээ тоглолтод Криштиану Роналду тэргүүтэй Португалын шигшээ баг Ламин Ямаль, Нико Уильямс нарын шижигнэсэн залуустай Испанийг торгуулийн цохилтоор хожиж, тус тэмцээнд хоёр дахиа түрүүллээ. 

Португалын шигшээ баг К.Роналдугаас өмнө нэг ч тэмцээний шигшээ тоглолтод шалгарч байгаагүй бол Роналдугийн эрин үед 2016 Европын АШТ, 2019, 2025 оны Үндэстний лигийн тэмцээний аваргаар шалгарсан амжилтыг үзүүлээд байна. 

Багийнхаа тэнцээний гоолыг оруулсан Криштиану Роналду тоглолтын гол баатар болсон юм. 

Хүрэл медалийн төлөө тоглолтод Францын шигшээ Германыг 2:0-ээр хожив.   




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна