Х.Нямбаатар: Олон жил засаж шинэчлээгүй авто замуудыг өнгөрсөн жилээс иж бүрэн засаж эхэлсэн

Х.Есү
2025/06/11

Хотын дарга Х.Нямбаатар засвар шинэчлэл хийгдэж буй замын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, 

"Найрамдлын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Орбит-Тахилтын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 12 км авто зам болон гэрэлтүүлэг, зуслан доторх 4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. 

May be an image of road

Зуслан доторх 4 км авто зам, Найрамдал зуслангаас МТ колонк хүртэлх 9 км авто замын суурийг цементээр бэхжүүлж асфальтбетоноор хучаад байна. Үлдсэн 3 км авто замыг улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулна.

Ташрамд, олон жил засаж шинэчлээгүй авто замуудыг өнгөрсөн жилээс иж бүрэн засаж эхэлсэн. Энэ жил зам засвар шинэчлэлтийг дэвшилт технологиор хийж байна. 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жин даахгүй хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа" гэв. 

May be an image of grass and road



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.46
    2025/06/11

    Сайн байна баяр хүргэе

    Хариулах