УИХ: Өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, шинэ сайд нараа томилно

С.Гандэлгэр
Өчигдөр 11 цаг 21 минут

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг хэлэлцэж, 94 хувийн саналаар дэмжсэн. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэх юм. 

Харин өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийг та бүхэнд танилцуулж байна. 

-  Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

- Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай

-  Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.245
    Өчигдөр

    Монголын улс төр үхсэн нохойны оцгор шүү ая тал засаж улс төрд тогтвортой байдал үүсгэхийн тулд сөрөг хүчнийхээ үстэй боовыг хөхдөг бас өөрсдийх нь намых нь гомдогсод гэж дур тавьж үзээгүй лаларуудаа аргадах гэж эзэнгүй хотын дарга болгодог мөн яамгүй ажилтангүй зүгээр л сайд гээд нэр зүүлгээд татавар төлөгчдийн мөнгийг ал руу нь чихдэг энэ заваан юмаа болих хэрэгтэй.Улс монгол иргэдийхээ төлөө ажиллахгүй хувийн амбиц өндөртэй хулгай хийж хөрөнгөө бэхжүүлэхийн төлөө албан тушаалд алалдаж байгааг чинь иргэд ард түмэн харж байна.Та нарын энэ заваан улс төржилтийн золиос улны иргэд маш ихээр өртөж улам ядуурч байна гөлөгнүүдээ одоо үхэл хагацал өнчрөл заваарсан секс заар точик ханхалсан саарал ордноор сайд болчий гэж жирс жирс гүйлдэж байгааг чинь харж байна.Түй монголын тэмбүүрсэн улс төрийг лаарах идэг бүгд үхэцгээж зулаа өргүүлмэрүүд

    Хариулах