БАРИМТ: Э.Содонтогос ажилтнуудаа дарамталдаг, ёс зүйгүй авирладаг нь дахин ИЛ боллоо

Г.Долгорсүрэн
Өчигдөр 11 цаг 49 минут

Монголын Мянганы Сорилтын Сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Содонтогос гэгч эмэгтэй ажилтнууддаа ажлын байрны дарамт үзүүлж, хүний эрх зөрчсөн гэх үндэслэлээр ажлаасаа халагдаж байсныг 2022 оны 3 сарын 1-нд Зөв.мн мэдээллийн сайт баримттайгаар мэдээлж байсан билээ.


Тухайн үед тус байгууллагад удирдлагын дарамт, зүй бус шахалт их байсан тухай мэдээлэл дуулдаг ч байсан ч тодорхой баримтууд хомс байв.

Асуудал даамжирсаар АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци Монгол дахь Мянганы сорилтын сангийн ажилтнуудын удаан хугацаанд гаргасан гомдол, хүсэлтэд үндэслэн Birches олон улсын хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний байгууллагад хандан 2020 оны 9 сарын 16-наас 10 сарын 1-ний хооронд судалгаа хийлгэж байв. Ингэхдээ уг судалгааг ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан хүмүүсээс авсан байдаг.

БАРИМТ: Э.Содонтогос ажилтнуудаа байнга дарамталж, зүй бус зүйлс шаардаж байсан нь 2022 онд ИЛ болж байв

Уг судалгаанд оролцогчдын ихэнх нь буюу ажилтнууд толгой байгууллагын удирдлагуудаа “шок”-нд орохоор хариулт өгсөн байдаг. Тэд эрх мэдэл албан тушаалын хүчирхийлэл, дарангуйлалд байнга өртдөг гэдгээ тодорхой кэйсүүд, баримт дээр үндэслэн өгүүлжээ.

Э.Содонтогосын эрх мэдлээ урвуулан ашиглаж ажилтнуудаа дарамталж дээрэлхэх, нэр хүндэд халдаж гутаан доромжлох, дорд үзэх, дайрч давшлах зэрэг зохисгүй зан авир, ааш байдалтай байнга тулгардаг хэмээн судалгаанд оролцогчдын ихэнх нь хариулжээ.

Мөн судалгаанд оролцогчид байнгын дарамтанд байдаг ба үргэлж “хална, солино” гэх мэтээр занахийлж, зарим нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл үүсээгүй байхад хүчээр шахалтанд орж ажлаасаа гарч байсан хэмээн дурджээ.

Түүнчлэн бие махбодийн болон сэтгэл санааны дарамт их байгаа талаар хөндсөн байдаг.

Ажилтнуудын хувьд айдастай, тодорхойгүй нөхцөл байдалд сэтгэлзүйн дарамтанд ажилладаг гэдгээ тодотгосон байна. Хэрэв ажлын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр санал хэлбэл өөрөө эргээд шүүмжлэлийн бай болж, удирдлагадаа “нүд үзүүрлэгддэг” гэжээ. Өөрөөр хэлбэл, харилцан эрх тэгш харилцаа байхгүй гэсэн байна.

Уг судалгааны дүгнэлтэд ажлын байрны таатай уур амьсгал, ажиллах хэвийн нөхцөл ил тод шударга байдлыг хангах зэрэг толгой байгууллагын баримталдаг ажлын байранд тавигдах шаардлагыг хэрэгжүүлдэггүй. Мөн ажилтнуудаасаа зүй бус ажил үүргээс давсан шаардлагууд тавьдаг, ажлын менежмэнт үр дүнгүй хэмээн дүгнэжээ.

Товчхондоо, тус байгууллага том утгаараа хувьд ядуурлыг бууруулах, ардчиллыг бэхжүүлэх, тэгш байдлыг бий болгох зорилготой ч эдгээр шаардлагуудыг удирдлагууд нь өөрсдөө дотроо ноцтойгоор зөрчиж байсан баримтууд анхаарал татаж байсан юм. Тухайлбал, гүйцэтгэх захирал Э.Содонтогос ажилтан эмэгтэйгээ ажлын шаардлагаар өөр бусадтай дотно харилцаа тогтоож мэдээлэл олж ирэхийг шаардсан, амьдралаар чинь тоглоно хэмээн заналхийлж, дараагийн ажлаас нь халуулсан тохиолдол ч гарч байжээ.

Асар их санхүүжилтийг захиран зарцуулдаг Э.Содонтогос нар гаднаа сайхан дүр хэчнээн эсгэсэн ч, үнэн чанартаа эсрэгээрээ байсан нь цаг хугацааны явцад танигдаж байна хэмээн ярих хүн олон байна. 

Монцамэг "САМРАГЧ" Э.Содонтогос

Тэгвэл үүнээс хойш гурван жилийн дараа дахин Э.Содонтогос  ёс зүйгүй авир, хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж байгаа талаар дахин хөндөгдөж байна.

Тодруулбал, Э.Содонтогос нь  Монголын Мянганы Сорилтын Сангийн гүйцэтгэх захирлын ажлаасаа халагдсаны дараа буюу 8 сарын дараа үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар ажиллаж эхэлсэн байдаг. 

Түүнээс хойш  ажилтнуудаа дарамталж, ёсзүйгүй аашилж байснаас болж 100 орчим албан хаагчтай тус байгууллагын 51 хүн өргөдлөө өгсөн тухай мэдээлэл байгаа юм.

Улмаар ажлын байрны дарамтанд өртсөн Монцамэ агентлагын ажилтнууд нэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид ханджээ.

Тус албан бичигт Э.Содонтогос нь харилцаа хандлагын асар өндөр доголдолтой, мэргэжлийн бус, зөвхөн хувийн үзэл бодол, эрх ашгийн үүднээс шийдвэр гаргадаг,ажилтан албан хаагчдыг үг хэлж үзэл бодлоо илэрхийлснийг хавчин боодог. Бүр өөрөөр нь өргөдлийг өгүүлэх хүртэл хэмжээнд хүрч дарамталдаг тухай дурджээ.

Мөн төрийн өндөр албан тушаалтнуудын нэрийг барьж ажилтнуудаа сүрдүүлдэг тухай ч мэдээллүүд байна.

 Тухайлбал, Монцамэ агентлаг МИАТ-ын онгоцонд тавигддаг сэтгүүлийг хийж байгаа аж. "Энэ ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж өгч байгаа. Ерөнхийлөгч миний ард байгаа" зэргээр ярих, төрийн том албан тушаалтнуудн нэрийг хэлж сүрдүүлэх зэрэг ёсзүйгүй үйлдлүүд байнга гаргадаг тухай эх сурвалжууд мэдээлж байна. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.245
    Өчигдөр

    Тэжээвэр гахай шиг энэ тарган авгайг тэгээд эмэгтэйчүүдийн хорихын хянагчаар явуулаач тэнд тохирох бус уу?

    Хариулах
  • 59.153.114.222
    Өчигдөр

    Erhee zorchuulj daramtand orj ajlaasaa garsan edgeer buh humuus Hunii Erhiin Komiss-d handaasai. Setgel sanaanii hohiroloo nohon toluuleerei Ene baliar avgaig dahin oor gazar darga hiilgehgui horig tavih heregtei.

    Хариулах
  • 122.201.31.99
    Өчигдөр

    Аав Эрдэнэцогт нь баазын дарга байхдаа жолооч нараа дарамтлаад идэшний мах , архи, айраг цагаан идээ авдаг авилгачид гар байсан.Охин нь аавыгаа дуурайжээ.Эгч Сонинтогос нь СУИС-ийг олон жил самарсан.

    Хариулах
  • 59.153.114.225
    Өчигдөр

    Ажлаас нь хал дахиж удирдах албан тушаалд бүү томил

    Хариулах