БУДАПЕШТ 2025: Манай бөхчүүдийн өнөөдрийн оноолт

Zuv.mn
Өчигдөр 12 цаг 16 минут

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлнэ. 93 орны 563 жүдоч долоо хоногийн турш өрсөлдөх уг тэмцээний өнөөдөр явагдах хөнгөн жингүүдэд манай улсаас оролцох тамирчдынхаа оноолтыг хүргэж байна.

Эрэгтэй

60 кг

 Казирбекийн Ёолк В хэсэгт эхний тойрогт хийлж, дараагийн даваанд АНУ-ын бөх Жонатан Янгтай учраа таарчээ. Ялсан тохиолдолд Хятадын Тайванийн алдарт бөх Янг Юун Вейтай барилдах магадлал өндөр байна.

ДАШТ-ий мөнгөн медальт Энхтайвны Ариунболд D хэсэгт эхний даваанд Германы Максимилиан Хейдертай таарсан. Ялбал Бразилийн Мичель Аугусто, Армены Ашиг Андрейян нарын ялсантай барилдана.  

Эмэгтэй

48 кг

Ганбаатарын Наранцэцэг А хэсэгт эхний даваанд БНХАУ-ын Шинран Хуитай барилдана. Ялбал Мальтын Катрина Эспозитотой барилдана. Энэ хэсэгт ДАШТ-ий мөнгөн медальт, Италийн бөх Ассунто Скутто байна.

Жамсрангийн Анударь С хэсэгт эхний даваанд хийлсэн. Хоёрдугаар тойрогт Вьетнамын Ти Тинх Хоангтай барилдана. Түүний хэсэгт Шведийн Тара Ббулфат, Испанийн Абеленда Мартинез нарын шилдгүүд багтжээ.

Тэмцээний хуваарь 

ХУВААРЬ:

Зургаадугаар сарын 13: Эмэгтэй -48 кг, эрэгтэй -60 кг

Зургаадугаар сарын 14: Эмэгтэй -52 кг, эрэгтэй -66 кг

Зургаадугаар сарын 15: Эмэгтэй -51 кг, эрэгтэй -73 кг

Зургаадугаар сарын 16: Эмэгтэй -63 кг, эрэгтэй -81 кг

Зургаадугаар сарын 17: Эмэгтэй -70 кг, эрэгтэй -90 кг

Зургаадугаар сарын 18: Эмэгтэй -78 кг, эрэгтэй -100 кг

Зургаадугаар сарын 19: Эмэгтэй +78 кг, эрэгтэй +100 кг

Зургаадугаар сарын 20: Холимог баг

Өдөр бүрийн финалын барилдаан 00:00 цагаас эхэлнэ.

Монголын багийн бүрэлдэхүүн

ЭРЭГТЭЙ:

-60 кг: Э. Ариунболд, К.Ёолк

-66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

-73 кг: Л.Анхзаяа , О.Уранбаяр

-81кг О.Шинэбаяр

-100 кг Б.Хүдэрчулуун

+100 кг Б.Гончигсүрэн

ЭМЭГТЭЙ:

-48 кг Г.Наранцэцэг , Ж.Анударь

-52кг Л.Сосорбарам

-57 кг Т.Ариунзаяа

-63 кг Л.Энхрийлэн, Б.Ганхайч

-70 кг Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ

+78 кг А.Адъяасүрэн



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна