Хойд Солонгосын Ерөнхий сайд Пак Тэ Сон Ерөнхий сайд Г.Занданшатарт баяр хүргэлээ

Zuv.mn
10 цаг 57 минутын өмнө

Хойд Солонгосын Ерөнхий сайд Пак Тэ Сон Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт шинэ албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэлээ. Тус улсын төрийн төв хэвлэл өнөөдөр энэ талаар мэдээлсэн байна.

Пак Тэ Сон захидлаа өнгөрсөн бямба гарагт буюу Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг УИХ дэмжсэний дараа илгээсэн бөгөөд уламжлалт найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгаа өсгөж, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна