ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР: Т.Доржханд тэргүүн шадар сайд, П.Ганзориг эрчим хүчний сайд болохоор тохирчээ

Х.Батсайхан
10 цаг 42 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар АН-аас бусад Парламентад суудалтай намуудад Засгийн газарт орж ажиллах талаар зөвшилцөх бичиг илгээсний дагуу Хүн намын Төлөөлөх зөвлөл хуралдаж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл уг хурлаас намын дарга, ЕНБД хоёроо засагт оруулахыг дэмжсэн гэсэн мэдээлэл байна.

Тодруулбал, намын дарга Т.Доржханд тэргүүн шадар сайд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг Эрчим хүчний сайд болохоор тохирчээ.

Бусад намын тухайд, ИЗНН одоо Улс төрийн зөвлөлийн хурлаа хийж буй бол Үндэсний эвсэл хэрхэж буй талаар мэдээлэл алга байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.213
    8 цагийн өмнө

    Жижиг намууд төлөвшөөд төр барих хэмжээнд хүрэх ч болоогүй зүгээр төрөөр тоглочих юм аа ИЗН ХҮН ҮН гэх шиг жоохон ичмээр юм

    Хариулах
  • 202.55.188.92
    8 цагийн өмнө

    изнн зайлбал таарна

    Хариулах
  • 124.158.108.20
    9 цагийн өмнө

    Ишш чааваас, ИЗНН гэж юу байнаа? С.Оюуны, С.Зориг -ийн инерцээр суудал авсандаа.

    Хариулах