Ерөнхий сайд Г.Занданшатар АН-аас бусад Парламентад суудалтай намуудад Засгийн газарт орж ажиллах талаар зөвшилцөх бичиг илгээсний дагуу Хүн намын Төлөөлөх зөвлөл хуралдаж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ.
Хурлаас ХҮН намын Төлөөлөх зөвлөлийн 97 хувь нь Хамтарсан Засгийн газарт орж ажиллахыг дэмжжээ. Ингэснээр Г.Занданшатарын Засгийн газар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хамтарсан гэдэг тодтголыг хадгалж үлдэж байна.
Мөн уг хурлаас намын дарга, ЕНБД хоёроо засагт оруулахыг дэмжсэн гэсэн мэдээлэл байгаа талаар бид өмнө нь уншигчдадаа мэдээлсэн.
Тодруулбал, намын дарга Т.Доржханд тэргүүн шадар сайд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг Эрчим хүчний сайд болохоор тохирсон гэсэн мэдээлэл байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.247
3н хүний 2н гар өргөөдл 97% хувь хувийн НАМ 1 бодлын амарч юм уу
Хариулах