Я.Содбаатар: Зарим сайдыг улирааж ажиллуулна

Х.Батсайхан
9 цаг 42 минутын өмнө

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн талаар хэвлэлд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан Засгийн газрын бүтэц бүрэлдхүүний тухай хуулийн төслийг Удирдах зөвлөлд танилцууллаа. Хуулийн төсөлд одоогийн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхаар тусгажээ. Харин Үнлдэсний хорооны дарга нар буюу яамгүй сайд нарыг байхгүй болгож байгаа. Тодруулбал, Улсын төсвийн тодотголыг УИХ-д оруулж ирэхдээ яамгүй сайд нарыг цомхотгох асуудлыг хамт оруулж ирж шийднэ. 

Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулна. Ингэхдээ хөтөлбөрт орсон мега төслүүд, иргэдийн амьжиргаа, орлогыг дээшлүүлэхтэй холбоотой чухал асуудлууд байгаа тул ажлаа мэддэг сайд нарыг улираана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна