Л.Гантөмөр: Эрх чөлөөний төлөө дуугарсан бүхнийг нухчин дардаг системийг МАН угсарсан

Х.Есү
12 цаг 50 минутын өмнө

Цаг үеийн асуудалтай холбогдуулан АН-ын дарга Л.Гантөмөрөөс тодруулга мэдээлэл авлаа. 

Тэрбээр, "МАН угаасаа шүүмжлэл сонсож мэддэггүй нам. Хөөрхий манай Ч.Лодойсамбуу гишүүн нэг шүүмжилсэн шүү дээ. Түүнийг л ингэж гэрээ зөрчиж байна гэж дүгнээд байгаа юм. 

Найман жил Монгол Улсыг унтуулсан. Хэн нэгэн хүн шүүмжилэхээр түүнд их адгадаг болсон байна. Ийм хүмүүстэй хамтарна гэдэг их төвөгтэй. 

Ер нь шүүмжлэлгүйгээр улс төр явахгүй шүү дээ. Гэрээнд ямар нэгэн байдлаар шүүмжилж болохгүй гэж заагаагүй. 

МАН Ардчилсан үзэлтэй хүмүүс ажилгүй болдог систем угсарч ирсэн. Энэ системийг задлах ёстой. Намчирхалгүй, хэн чаддаг нь ажлаа хийдэг зарчимд шилжих хэрэгтэй" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна