Ирэх жил Австрали улсад болох эмэгтэй хөлбөмбөгчдийн Азийн цомын тэмцээний сорилго тэмцээнд оролцох манай шигшээ баг Тайланд, Энэтхэг, Зүүн Тимор, Иракийн багуудтай нэг хэсэгт ороод байсан билээ.
Тэгвэл манай шигшээ өчигдөр Энэтхэгийн багтай тоглож, 0:13-аар хожигджээ.
Сорилго тэмцээн Тайланд улсад болж байгаа бөгөөд ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Хэсгээ тэргүүлсэн багууд эрхээ авна. Харин Азийн цомын шигшээ тэмцээн 2026 оны гуравдугаар сард Австралийн гурван хотод болж, эхний зургаан байрт шалгарсан багууд Бразилд болох ДАШТ-ий шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхээ авах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна