О.Хулан, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам, Б.Ариунцэцэг нар насан туршдаа сар бүр нэг сая төгрөгийн урамшуулал авна

Zuv.mn
Өчигдөр 14 цаг 05 минут

 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид болох МУГТ О.Хулан, МУГТ Н.Нандинхүсэл, МУГТ М.Цэрэнлхам, МУГТ Б.Ариунцэцэг нарт насан туршид нь улсын төсвөөс сар бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. Тэд урамшуулал олгох журмын дагуу ирэх оны нэгдүгээр сараас урамшууллаа авч эхлэх юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол, дасгалжуулагч, Канад улсын иргэн Стив Серт “Найрамдал” одон гардуулсан бол салбарын сайд Ч.Ундрам Ерөнхий сайдын нэрэмжит шагнал болох 500 сая төгрөгийг олгосон юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна