“Lambo”-гийнх нь дугуй хагарчээ: Хөлбөмбөгч Диогу Жотагийн үхлийн талаарх шинэ мэдээлэл

Zuv.mn
17 цаг 5 минутын өмнө

Португалын шигшээ, Английн Премьер лигийн “Ливерпүүл” багийн довтлогч Диогу Жота Испанид зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гараад  байгаа билээ. Хэргийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна.

Хөлбөмбөгч автомашины ослоор амиа алджээ. Осол гарах үед түүнтэй хамт дүү Андре Сильва нь хамт явж байсан аж.

Осол орон нутгийн цагаар пүрэв гарагийн 00.30 /Монголын цагаар өнөө өглөөний 06.30/ цагийн үед Самора мужийн нутаг, А-52 авто замын 65 дахь километрт гарсан байна.  

Хөлбөмбөгчийн сууж явсан Lamborghini маркийн автомашин өөр нэг машиныг гүйцэж түрүүлэх үед дугуй нь гэнэт хагарснаар замаас гарч онхолдон тэр даруй шатсаны улмаас зорчигчид амиа алдсан байна.

Аврагч, гэрчүүд хэтэрхий хожимдож очсон тул Диогу Жота, Андре Сильва нарт амьд үлдэх боломж гараагүй байна.

Диогу Жота сар гаруйн өмнө “Ливерпүүл” багтайгаа Премьер лигт түрүүлж, сарын өмнө Протугалын шигшээ багтайгаа Үндэстнүүдийн лигийн аварга болон, ердөө 10 хоногийн өмнө гурван хүүхдийнх нь эх хайртай бүсгүй Рута Кардосотойгоо хуримаа хийгээд байжээ.

Тэрбээр “Ливерпүүл”-ийн бүрэлдэхүүнд 182 тоглохдоо 65 гоол оруулсан шилдэг тоглогч байв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.9
    15 цагийн өмнө

    Ямар харамсалтай юм бэ. Харйран схан тамирчин

    Хариулах