Канадын Эдмонтон хотноо энэ сарын 2-3-ны өдрүүдэд “FIBA 3x3 Edmonton” Дэлхийн их дуулга тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон "Улаанбаатар ММС Энержи" тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтдоо Венесуэлийн “Каракас” багийг 21:10 оноогоор хожижи, хасагдах шатанд шалгараад байсан. Улмаар өнгөрсөн шөнө шөвгийн наймд Пуэрто Рико улсын “Каролина” багтай тоглож, 19-21 оноогоор дийлдэн тэмцээнээ дуусгалаа.
“Каролина” баг цааш явсаар аваргын төлөө Сербийн “UB” багтай тоглож, мөнгөн медаль хүртжээ.
Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор Сербийн багийн Страхинья Стояжич тодорсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна