Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэхэн арслан Э.Батмагнай цолны мялаалга наадмаа энэ сарын 12, 13-нд төрсөн нутагтаа хийх гэж байна.
Өмнө нь Монгол Улсын харцага Н.Золбоо Э.Батмагнай арсланг цолны мялаалга наадам нь дөхсөн учраас Увсын 100 жилийн ойд очиж барилдаагүй гэж хэлж байсан билээ.
Наадам тус аймгийн баяр наадам, хурдан морины томоохон уралдаанууд зохион байгуулагддаг Дуурсахын хөндийд болох юм байна.
Шинэхэн арсланд цол нь зохиж, тэрбээр Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойн баяр наадамд торолгүй түрүүлээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна