Саудын Арабын Эр-Рияд хотноо болсон цахим спортын ДАШТ-ий “CS” төрөлд “The MongolZ” /Б.Гарьдмагнай (bLitz), М.Содбаяр (Techno4K), М.Азбаяр (Senzu), Б.Аюуш (mzinho), Б.Өсөхбаяр (910), дасгалжуулагч Б.Эрдэнэдалай (maaRaa)/ багийн хамт түрүүлж, тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан Techno4K буюу Мөнхбатын Содбаяртай HLTV сайтын сэтгүүлч ярилцжээ.
Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэе.
-Хамгийн шилдэг багууд оролцсон тэмцээнд түрүүлж, анхны жинхэнэ нэгдүгээр зэрэглэлийн S түвшний цомыг авах нь үнэхээр сайхан санагдаж байна. Энэ бол дөнгөж эхлэл.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч "Виталити"-г ялна гэдэг бидний хувьд маш том итгэл авсан хэрэг. Тэднийг хоёр дараалж хожно гэдэг бидний сайжирч байгааг харуулж байгаа хэрэг. Гэсэн ч бид илүү их зүйл хийх хэрэгтэй.
-Ажлаа сайн хийж, HLTV-ийн “Үнэ цэнэтэй тоглогч” /MVP/ болсондоо үнэхээр баяртай байна. Гэхдээ багийнхан маань байгаагүй бол би энд зогсож байхгүй. Би багийнхнаараа үнэхээр их бахархаж байна.
-Тоглолтын арга барилд онц өөрчлөлт ороогүй, гүйцэтгэл илүү сайжирсан гэж бодож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна