Орхон аймагт зочид буудалд өсвөр насны 2 хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, айлган сүрдүүлж хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон, хүчиндсэн бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байна.
Холбогдох этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг энэ оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шуурхай олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэх тул гэмт үйлдлээс татгалзахыг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.190
Дээд хэмжээ өг.
Хариулах202.126.91.26
Iimerhvv ymnuudiig archival taarna
Хариулах