“MiningWeek & MinePro” арга хэмжээнд Голомт банк 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна

Zuv.mn
4 цаг 29 минутын өмнө

Монголын эрдэс баялгийн салбарын хамгийн том, өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны платформ “MiningWeek & MinePro 2025” арга хэмжээ 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт & Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн санаачилгаар зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд Голомт банк 2 дахь жилдээ оролцож, хамтран ажиллалаа.

Голомт банк Монголын уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулагчийн хувьд энэ удаагийн арга хэмжээний үеэр хүнд даацын машин, механизм худалдан авахад зориулсан санхүүгийн түрээс буюу “Лизингийн төв”-ийн үйлчилгээгээ танилцуулахаас гадна Эпирок Монголиа ХХК болон Сэндвик Монголиа ХХК, ТОП Ган Дриллинг ХХК нартай тоног төхөөрөмжийн санхүүжилтийн гэрээг үзэглэлээ.


Арга хэмжээний үеэр гарч буй уул уурхайн үзэсгэлэн худалдаанд ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд, уул уурхайн томоохон төслүүд, технологийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамруулсан 300 гаруй байгууллагууд оролцож буй юм.

Зохион байгуулагчдын зүгээс “MiningWeek & MinePro 2025” арга хэмжээ нь үйлдвэржилт, хариуцлагатай уул уурхай, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудыг холбох, тэдний хамтын ажиллагааг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна хэмээн харж байна.

Арга хэмжээ 2025.09.13-ныг дуустал үргэлжлэх тул уул уурхайн салбарт оролцогч байгууллага, хувь хүн бүрийг “MiningWeek & MinePro 2025”-д урьж байна. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна