"КИГАЛИ 2025": ОУХМ Х.Тэмүүлэн 18.00 цагт гараанаас гарлаа

Zuv.mn
11 цаг 0 минутын өмнө

Олон улсын дугуйн холбооны энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Руанда улсын Кигали хотноо болж байна.

Тус тэмцээний U23 ангиллын бөөн гараатай 164.6 км-ийн зайн уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Үндэсний шигшээ баг, “Төв ургац” клубын тамирчин ОУХМ Х.Тэмүүлэн дөнгөж сая /Орон нутгийн цагаар 12.00, Улаанбаатарын цагаар 18.00/ гараанаас гарлаа.


Уралдаанд 56 улсын шилдэг 120 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монголын цагаар 22.45 цагийн орчимд барианд орох тооцоотой байна.


“КИГАЛИ 2025” ДАШТ-д Монгол Улсаа төлөөлж Монголын дугуйн холбооны Шүүгчдийн зөвлөлийн дарга, Гадаад харилцаа хариуцсан менежер А.Эрдэнэболд, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Алтансүх, тамирчнаар Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Үндэсний шигшээ баг, “Төв ургац” багийн тамирчин Х.Тэмүүлэн нар оролцож байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна