Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, залуу тамирчин Д.Жигмэд нар ДАШТ-д оролцохоор мордлоо

Zuv.mn
5 цаг 44 минутын өмнө

МУХБ, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуу тамирчин Д.Жигмэд нар  Египет улсын Каир хотод энэ сарын 1-нд эхэлсэн пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо. 

Тамирчдыг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга дасгалжуулж байгаа бөгөөд Э.Соднопилжээ баатар насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд, Д.Жигмэд залуучуудын ангиллын 54 кг-ын жинд өрсөлдөнө. 

Э.Содномпилжээ пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, таван мөнгөн медальтай бол залуу тамирчин Д.Жигмэд ДАШТ-д анх удаа оролцоно гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөнө. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна