Египетийн Каир хотод болж буй пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс МУХБ, МУГТ Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ.
Насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд өрсөлдсөн манай тамирчин 243 кг-ыг шахсанаар мөнгөн медаль дээр буужээ.
Харин залуучуудын 54 кг-ын жинд өрсөлдсөн Д.Жигмэд залуучуудын ангиллын дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоожээ. Энэ ангиллын дээд амжилт 151 кг байдаг бол Д.Жигмэд эхний оролтоороо 153, дараагийнхаар нь 155 болгон шинэчилсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна