Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ шатрын дэлхийн 14 дэхь аварга Владимир Крамникийг 29 насандаа саяхан нас барсан АНУ-ын их мастер Даниэль Нардицкийд хийж байсан үйлдэлтэй нь холбогдуулан шалгаж эхэлжээ.
ОУШХ-ны гүйцэтгэх захирал Эмиль Сутовски “Ройтерс” агентлагт энэ талаар ярьсан байна.
Даниэль Народицки нь еврей гаралтай АНУ-ын иргэн бөгөөд 12 хүртэлх насныхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан. Онлайн шатрын шууд дамжуулалт хийж нэрд гарсан байсан бөгөөд ютюб сувагтаа 500,000 захиалагчтай, олон улсад алдартай нэгэн байсан аж.
Гэвч дэлхийн аварга асан В.Крамник жилийн өмнөөс түүнийг онлайн шатар тоглохдоо заль мэх хэрэглэдэг, өөрөө тоглодоггүй гэх зэргээр доромжилж эхэлсэн бөгөөд В.Крамникийг дэмжигчид үүнд нь нэгдсэнээр залуу их мастерыг доромжилдог маш олон хүн ибй болсон юм байна.
Д.Народицкий энэ долоо хоногт нас барсан, одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй. Гэхдээ хамгийн сүүлийн шууд дамжуулалтынхаа үеэр “Ямар ч заль мэх хэрэглээгүй” гээд В.Крамникийн дайралт сэтгэлзүйд хүнд туссаныг хүлээн зөвшөөрсөн нь ОУШХ анхаарах шалтгаан болжээ.
Э.Сутовскийн ярилцлага гарсны дараа тэрбээр өөрийг нь талийгаачийн үхэлд буруутгаж байгаа хүнд хуулийн дагуу арга хэмжээ авна гэжээ. Мөн Э.Сутовскийн ярианд тайлбар өгөхгүй, ОУШХ-ны ерөнхийлөгч А.Дворкович мэдэгдэл хийвэл хариу мэдэгдэл хийнэ гэсэн байна.
В.Крамник залуу их мастерыг доромжлоод байгааг шатрын ертөнцийнхөн мэддэг байсан бөгөөд Хикару Накамура, Магнус Карлсен, Нихал Сарин нарын алдартай залуу шатарчид байр сууриа илэрхийлж, В.Крамникийг буруушааж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна