М.Мөнхгэрэл залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Zuv.mn
14 цаг 11 минутын өмнө

Бөхийн чөлөөт болон сонгомол барилдааны 23 хүртэлх насны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн Нови-Сад хотноо болж байна.

Өчигдрөөс эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлж, манайхаас хоёр бөх дэвжээнд гарснаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өрсөлдсөн залуу тамирчин М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ.

Манай бөх эхний тойрогт Узбекистаны бөхийг цэвэр, Туркийн бөхийг 10:6 оноогоор хожиж, БНХАУ-ын Жиньюэ Лиангд 2:12 оноогоор хожигдож, торгуулийн тойрогт Македоны Мария Спирковскаг цэвэр, хүрэл медалийн төлөө ДБНХ /ОХУ/-ны Наталья Пудоваг 5:4 оноогоор хожив.

Монголын баг эхний өдрийн дараа 15 оноотой наймдугаарт явж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна