Монголын Үндэсний Олимпын Хорооны Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаад байгууллагын дээд шагнал болох "Алтан од" одонгоор дархан аварга Г.Өсөхбаярыг шагнахаар болжээ.
Г.Өсөхбаяраас гадна Монголын спортын сэдэвт баримтат кино найруулагч Д. Цэнддорж, 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг, Волейболын спортын ОУХМ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Батдоржийн Хэрлэн, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар нарыг мөн одонгоор шагнах болсон байна.
Мөн тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно 2025” ёслолын ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдөр, МҮОХ-ны бүх гишүүдийн хурлыг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.46
Энэ хүн олимптой чаж холбогдсон байх уу. Ха ха хи хи
Хариулах