Телевизээр цацагдаж буй реалити шоу, хамгийн их үзэгчтэй нэвтрүүлгүүд, тэдгээрийг тойрсон мэдээ, мэдээллийг уншигчдад хүргэдэг Primetimer.com цахим хуудас Нетфликсийн “Physical Asia” шоунд оролцож буй Монголын багийн тамирчин, жүдо бөхийн ОУХМ Амгалангийн Адъяасүрэнг онцлон уншигчдадаа танилцуулжээ.
Тус сайд Азийн найман улсын дунд зохиогдож буй энэхүү шоунд ач холбогдол өгч, мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа бөгөөд баг бүрээс онцлох гишүүнийг үзэгчдэддээ танилцуулж буй. Монголын багаас өмнө нь дэлхийн шилдэг эрэгтэй уран нугараачдын эхний гуравт эрэмбэтэй Э.Лхагва-Очирыг танилцуулсан бол энэ удаад А.Адъяасүрэнг онцолсон байна.
Танилцуулгадаа жүдо бөхийн спорт Монгол Улсад өндөр хөгжсөн бөгөөд А.Адъяасүрэнг жүдо бөхийн хамгийн хүнд жинд улсаа төлөөлөн олон улсын тэмцээн уралдаанд оролцдог, “Парис 2024” зуны олимпын наадамд оролцсон, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт хүчтэй тамирчин гээд Монголын багийн хүч тэнхээ, тэсрэлт шаардсан сорилуудад оролцох гол хүн гэж тодорхойлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна