Хотын дарга Х.Нямбаатар эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч магадгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хариу тайлбар хийжээ.
"Намын Их Хурлыг угтсан захиалгат худал мэдээлэл. Нямбаатарыг харлуулах аргаа бараад, хэвийн ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа хүнийг мажийчихжээ гэх нь холгүй болж.
Хэвлэлийн байгууллагууд баттай эх сурвалжаас мэдээллийг тодруулж, олон нийтэд үнэн, зөв мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Энэ үүрэг хариуцлагаа умартан, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг үл огоорон, зөвхөн улс төрийн зорилгоор бусдын нэр төр алдар хүндэд халдах ажлыг хийж гаршиж байгаа нь харамсалтай. Мэргэжлийн ёс зүйн зарчмаа нэг эргэн харцгаана уу!
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл доорх худал мэдээлэл тарааж буй нэр бүхий байгууллагуудад ёс зүйн хариуцлага тооцож, залруулга гаргуулж өгнө үү" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
MOLOM OO CHI UHVEL TAARNA . MONGOLCHUUD HORTOI TULSHIND HORDOOD SHUNU BOLGON GEMGUIGEER UHEJ BHAD CHI YAGAAD AMID YAVAH ESTOI GJ
Хариулах