Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо "Менторшип" хөтөлбөрийн шилдэг 20 оюутанд тэтгэлэг гардууллаа

Х.Есү
2 цаг 44 минутын өмнө

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. 

Өнөөдөр НИТХ-ын дарга А.Баяр болон НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан, хорооны гишүүн Э.Одонтуяа нар зөрчлийн гэмт хэрэгтэй холбоотой бичсэн шилдэг төслийн нийт 20 оюутанд тэтгэлэг гардууллаа.

May be an image of text

Мөн уг арга хэмжээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах зэрэг холбогдох газрын удирдлагууд оролцож, мэргэжлийн талаас зөвлөгөө, мэдээлэл өглөө. 

May be an image of text

Оюутнууд Deepfake буюу хуурамч мэдээлэлтэй холбоотой гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, зөрчлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд 102 апп дээр нэмэлт хөгжүүлэлт хийх боломжтой талаар төслийн танилцуулгаа хийлээ. НИТХ-ын дарга А.Баяр тус оюутнуудыг ирэх долоо хоногт болох Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд төслийн танилцуулгаа хийхийг санал болгож Ингэснээр төслийг мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлэх боломжтой гэж үзвэл дэмжиж ажиллахаа илэрхийллээ. НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан оюутнууд төрийн байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд маш идэвхтэй, хичээл зүтгэлтэй оролцож, өөрсдийн оюунд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байгаад талархаж байгаагаа хэллээ.

Маргааш Хүний хөгжлийн хороо хүүхэдтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төсөл бичиж шалгарсан 10 шилдэг оюутанд тэтгэлэг гардуулна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна