О.Батнайрамдал: Оюутолгойн сонсголд 300 гаруй гэрч дуудагдахаар байна

Zuv.mn
2 цаг 58 минутын өмнө

Оюутолгойн Хянан шалгах түр хороо 12 дахь удаагийн ээлжит хурлаа зохион байгуулсан. Тэгвэл тус хорооны дарга О.Батнайрамдал дараах мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр "Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулах талаар хэлэлцэж, тус сонсголд гэрчээр дуудагдах 300 гаруй албан тушаалтан, иргэдийн нэрсийг тогтоолоор батлав.

Тус сонсголд дуудагдаж байгаа гэрчүүдийн хувьд нэг талдаа сонсголд биечлэн ирж, Оюутолгойтой холбоотой иргэд олон нийтэд эргэлзээтэй асуудлыг өөрийн биеэр тайлбарлан, бодит үнэн мэдээллийг өгөх боломж гэж харж байна" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна