Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани “Оюутолгой” төслийн зээл болон бусад асуудлаар хэлэлцээр эхлүүлсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор Оюутолгойн ордын талаар олон улсын хэвлэлд мэдээлэх нь нэмэгдэж байна.
Тухайлбал, Eurasiareview.com цахим хуудаст “Дэлхийн шатрын хөлөг дээрх Монгол” хэмээх нэртэй нийтлэлд Оюутолгой ордыг онцолж, баялгийн нийт үнэлгээ нь нэг их наяд ам.доллараас давна гэжээ.
Мөн үнэ цэн нь цаашдаа ч нэмэгдсээр байх магадлал нь улам өндөрсөж байгаа талаар дурдсан байна.
Хамгийн сонирхолтой нь, “Рио Тинто” групп нь санхүүгийн тайландаа Оюутолгойн уурхайгаас олборлосон зэсийн баяжмалыг худалдаж авдаг БНХАУ-ын худалдан авагчдын нэрийг дурдаагүй зэрэг ил тод байдлын зөрчил байгааг онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна