Зөв.мн сайтын эрхлэн гаргадаг True story контентийнхоо энэ удаагийн дугаараар зохиолч зохиолч Хард Билгүүн буюу Ц.Билгүүнийг онцоллоо. Аймшгийн зохиолч гэдгээрээ олон нийтэд танигдсан түүний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард согтуу жолоочийн хариуцлагагүй үйлдлийн улмаас хүнд бэртэж, хөлөө тайруулсан юм. Тэрбээр тэсэхийн аргагүй өвдсөн хүндхэн өдрүүдийг тэвчээр заан даван туулсан түүхээсээ хуваалцсан юм.
Зохиолч Хард Билгүүн: "Хөлөө тайруулаад гарч ирэхдээ би уйлаагүй. Ээж минь шүдээ зуугаад тэвчиж байхад уйлаад байж болохгүй. Тэгээд ч хөл минь эргэж ургахгүйгээс хойш уйлаад хэвтэх бус, урагшлах ёстой шүү дээ. Тэсэхийн аргагүй өвдөлт мэдрэхдээ АМЬД БАЙГААДАА УУР ХҮРЧ байсан үе бий. Гэхдээ хүн жаргал даахгүй, зовлон даадаг юм байна лээ. Тулаад ирсэн зовлонг сэтгэлийн хатаар л туулсан"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна