10 жилийн өмнөх "Лейстер"-ийн гайхамшиг ба сонирхолтой МАГАДЛАЛУУД

Х.Батсайхан
3 цаг 31 минутын өмнө

1884 онд байгуулагдсан “Лейстер сити” баг 2015-2016 оны  улиралд Премьер лигт түрүүлсэн билээ. Үүнтэй зэрэгцээд тэдэнтэй холбоотой бас нэгэн рекорд тэмдэглэгдсэн нь улирлын эхэнд 5000 хүний нэг нь л “Үнэгнүүд”-ийг түрүүлнэ гэж бооцоо тавьж байсан ч тэр хүмүүс мөрийгөө авсан явдал юм. Өөрөөр хэлбэл 10 жилийн өмнө Лейстерт итгэж бооцоо тавьсан хүмүүс мөнгөө 5000 дахин өсгөж авч байжээ. 1000 паунд тавьсан хүн таван сая паунд авсан гэсэн үг. Үүнийг бусад боломжуудтай харьцуулсан сонирхолтой, гэхдээ нэр хүндтэй байгууллагууд явуулсан тоцооо судалгаатай магадлалуудыг сонирхож үзье. 

Саятантай танилцах боломж 1/215

/”Форбс” сэтгүүлийн судалгаа/

Шүршүүрт хальтирч нүд аних магадлал 1/2232

/Даатгалын компанийн судалгаа/

Согтууруулах ундаа хэрэглэсэн нисгэгчтэй онгоцонд суух магадлал 1/117

/”Сан Диего Трибюне”/

MLB буюу АНУ-ын бейсболын лигийн тоглолт үзэж байхдаа бөмбөг барьж авах магадлал 1/570

/ MLB /

Цахилгаан хөрөө хэрэглэж байгаад гэмтэх магадлал 1/4464

/The Six Sigma Manual for Small and Medium Businesses/

Хөлд илүү хуруу ургах магадлал (Polydactyly): 1/500

(NBC News)

Гольфийн бөмбөг ганц цохилтоор нүхэнд унах магадлал 1/3632

(About Sports)

Гудамжинд явган явж байгаад амиа алдах магадлал 1/672

(National Safety Council)



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна