Д.Трамп Украинд тулгасан 28 зүйлт төлөвлөгөөндөө өөрчлөлт орууллаа

Zuv.mn
1 цаг 10 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украинд энхийг тогтоох 28 зүйлт төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулжээ. Тэрбээр Швейцарийн Женевт Украины төлөөлөгчидтэй уулзах үедээ зүйл заалтыг өөрчилжээ. “Нью Йорк таймс” энэ талаар мэдээллээ.

Эх сурвалжийн хэлснээр, одоо 28 зүйлт төлөвлөгөө өнгөрсөн пүрэв гарагт олон нийтэд хүрч байснаас өөр болсон гэнэ.

Д.Трампын санал болгосон 28 зүйлт төлөвлөгөө нь дайныг нэн даруй зогсоож, ОХУ-ын одоо хянаж байгаа Крым зэрэг мужийг ОХУ-ын нутаг хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой гэх мэт заалтуудтай.

АНУ-ын Виржиния мужийн сенатор, Сенат дахь Тагнуулын асуудал эрхэлсэн хорооны дэд дарга Марк Уорнер маш алдагдалтай гэрээ болсон гээд 1938 онд Адольф Хитлертэй Мюнхенд байгуулсан хэлэлцээр шиг үр дүнгүй гэж мэдэгджээ.

Невилл Чемберлен нь 1938 оны есдүгээр сарын 29-нд Германы Мюнхен хотноо олон улсын бага хурлын үеэр  Францын Ерөнхий сайд Э.Даладьегийн хамт  Герман, Италийн удирдагчид болох А.Гитлер, Б.Муссолини нартай үгсэн хуйвалдаж, хожмоо «Мюнхений хуйвалдаан» хэмээн түүхэнд үлдсэн гэрээнд гарын үсэг зуржээ. Уг баримт бичгийн дагуу Герман үндэстэн иргэд ихээр оршин суудаг Чехословакийн Судет мужийг Германд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон ба Чехословакийн төлөөлөгчдийг дарамтан доор энэхүү гэрээнд гарын үсэг зурахын тулд ёс төдий оролцуулсан. Чехословакийг хуваан авах энэхүү эрээ цээргүй сүлбэлдээнд Польш болон Унгар улсууд мөн оролцсон байдаг.

Гитлерын газар нутгаа өргөжүүлэх дээрэнгүй бодлогын хариуд Их Британи болон Франц нь «түрэмгийлэгчийг тайвшруулах» бодлогоор хариу барьсан ба Чехословакийг «саармагжуулах» үзэл баримтлалыг дэвшүүлсэн Британичууд үүнд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр үед тэд Чехословакийн хямрал хэрхэн өрнөх нь британичуудад ямар ч хамаагүй байсан бөгөөд Н.Чемберлений энэ буулт нь А.Хитлерт “Герман өөрийн ааглуу бодлогоо Дорно зүгт чиглүүлэхэд Лондон огтхон ч саад болохгүй гэдгийг маш тодорхой ойлгуулсан гэдэг. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна