Монгол волейболч Энхүүш БНСУ-д гялалзаж байна

Zuv.mn
41 минутын өмнө

БНСУ-ын МВС телевизийн “Wonder Dogs” энтертайнмент багт тоглож буй  Жамъяанпүрэвийн Энхсоёл өчигдөр болсон ес дэхь буюу сүүлийн тоглолтод БНСУ-ын мэргэжлийн лигийн аварга “Pink Spiders” багтай тоглож, 3:0-ээр хожжээ.

Энэ  тоглолтын шилдэг нь маргаангүй Энхүүш байсан бөгөөд тэрбээр өдгөө энтертайнмент багаас мэргэжлийн түвшинд тоглосон гайхалтай үсрэлт хийсэн гэх зэргээр магтагдаж байна.


“Wonder Dogs” баг нь БНСУ-ын волейболын домог Ким Ён-Коуны тухай “Wonder coach” нэртэй цуврал нэвтрүүлэгт зориулж үүсгэсэн баг бөгөөд нэвтрүүлэг эхлээд удалгүй Сэргэлэнбаатарын Булгантамирын хамт багийнхаа гол тоглогчийн нэг болжээ.

Өдгөө солонгосчууд Энхүүшийг ихээр дэмжиж, лигийн багт орчихоосой гэх зэргээр хэлэлцэж байгаа ажээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна