ОХУ-д Увс нуур, Тува, Алтайг холбосон аялал жуулчлалын шинэ маршрут нээх асуудал яригдаж байна

Zuv.mn
2 цаг 22 минутын өмнө

ОХУ-д өчигдөр эхэлсэн Орос, Монголын бүс нутгийн анхдугаар форум дээр Монголын Увс, Говь-Алтай, ОХУ-ын Тува БНУ-ыг холбосон экологи, соёл, угсаатны зүйн аялал жуулчлалыг хослуулсан шинэ аяллын форматыг бий болгох асуудал чухалчлан яригджээ. 

Убсу нуураар дамжин өнгөрөх аяллын шинэ маршрут нь жуулчдад өвөрмөц экосистем, түүхэн олдворуудаараа алдартай Монголын хамгийн том давст нууруудын нэгийг үзэх боломжийг олгоно. Нуурын эргэн тойрон дахь газар нутаг нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд аялагчид болон судлаачдын аль алинд нь сонирхолтой гэдгийг форумд оролцогчид хүлээн зөвшөөрсөн байна. 

Форум дээр Тувагийн тэргүүн Владислав Ховалыг соёлын солилцоог хөгжүүлэхэд маршрутын ач холбогдлыг онцолсон. Тодруулбал, аялал жуулчлал, соёлын шинэ зам, маршрутыг бий болгох нь дэд бүтцийг хөгжүүлэх шалтгаан болж өгпдөг болохыг тэрбээр онцолж ярьжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна