"Дубай 2025" сонирхогчдын боксын ДАШТ эхэллээ

Х.Батсайхан
1 цаг 49 минутын өмнө

Олон улсын боксын холбоо /IBA/-ноос зохион байгуулж буй сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод эхэллээ. Уг тэмцээнд Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор манай зургаан боксчин тулалдана. Тэмцээний сугалаа өчигдөр гарсан. Манай тамирчид өнөөдрөөс эхлэн эхний тулаанаа хийнэ.

Умар Кремлев ерөнхийлөгчтэй Олон улсын боксын холбоо /IBA/ сүүлийн жилүүдэд ДАШТ-ий шагналын санг өсгөхөд гол анхаарлаа хандуулж ажилласан. "Дубай 2025" ДАШТ-д алтан медаль авсан тамирчин 300,000, мөнгөн медаль авсан тамирчин 150,000, хрэл медаль авсан тамирчин 75,000, тавдугаар байрт орсон тамирчин 10,000 ам.долларын шагнал тус, тус хүртэнэ.  

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД

 54 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ

57 кг ОУХМ Х.Энх-Амар 

60 кг МУГТ  Э.Цэндбаатар

63,5 кг СМ А.Даваадалай

67 кг ОУХМ А.Жандос

+92 кг ОУХМ Х.Бекнур 

Тэмцээн энэ сарын 13-ны өдөр өндөрлөнө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна