Цахим спортын “Counter Strike 2” төрлийн энэ оны хоёр дахь мэйжор “StarLadder Budapest Major-2025” тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Тэмцээнийг энэ шатнаас эхлүүлж буй дэлхийн чансааны №5 “The MongolZ” баг өнөөдөр 20.00 цагаас Бразилын “Imperial” багтай тоглоно.
Бразилын баг дэлхийн чансааны №34 дүгээрт эрэмбэтэй баг байна. Өнөөдөр дэлхийн чансааг тэргүүлэгч “FURIA Esports”, “Team Vitality” багууд мөн тэмцээнээ эхлүүлэх бөгөөд өнөөдөр нийт зургаан тоглолт болох хуваарь гарчээ.
“StarLadder Budapest Major-2025” тэмцээнд Ази, Номхон далайн бүсээс зургаан баг оролцсон ч “The MongolZ” ганцаар тэмцээнийг дуусгах болж байна. Бусад нь эхний хоёр шатыг давж чадсангүй. Манай баг бүс нутгаа төлөөлж ганцаар өрсөлдөх нь.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна