“ONE Championship” холбооны холион бантан жингийн аваргын бүс эзэмшигч Фабрисио Андраде өрсөлдөгч Б.Энх-Оргил руу дайралт хийжээ.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр хүчтэй ч би илүү ур чадвартай, биеэр илүү. Хүчтэй байлаа гээд тулаанд юуг ч өөрчлөхгүй. Том булчингаар зодолддог байсан бол бүх бодибилдингийн тамирчид аварга болчих байсан. Тэгээд ч би Physical Asia-д орсон бол Б.Энх-Оргилоос илүү дээр байх байсан… “ гэж хэлсэн байна.
Хоёр тамирчны тулаан маргааш өглөө Монголын цагаар 10.00 цагийн орчимд эхэлнэ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.162
Ххэ
Хариулах