“StarLadder Budapest Major-2025”: Плей оффын оноолт тодорлоо

Х.Батсайхан
2025/12/08

-“The MongolZ” “Vitality” багтай тоглоно-

Цахим спортын “Counter Strike 2” төрлийн “StarLadder Budapest Major-2025” тэмцээний плей оффын эрхийн төлөөх тоглолтууд өнгөрсөн шөнө өндөрлөж, оноолт тодорхой болоо.

HLTV дэлхийн чансааны эхний найман багийн долоо нь /+FaZe clan/ мэйжорын плей оффт шалгарч, дэлхийн шилдгүүд гэдгээ харуулав. Тэр дунд Саудын Арабын “Falcons” баг анх удаа мэйжор тэмцээний плей оффт шалгарсан байна. Харин манай "The MongolZ" гурван мэйжор дараалан шөвгийн наймд үлдсэн Азий тивийн анхны баг болсон. Манай баг Бээжинд шөвгийн наймд шалгарсан бол Остинд дэд аварга болсон билээ.

ПЛЕЙ ОФФЫН ОНООЛТ

Spirit vs Falcons

Vitality vs The MongolZ

FURIA vs NaVi

MOUZ vs Faze clan

“StarLadder Budapest Major-2025” тэмцээн өнгөрсөн сарын 24-нд эхэлсэн, энэ сарын 14-нд өндөрлөнө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна