“The MongolZ” баг ESL-ээс 295,313 ам.долларын урамшуулал авна

Zuv.mn
2 цаг 16 минутын өмнө

Германы и спортын ESL /Electronic sports league/ байгууллага энэ жилийн тэмцээнүүдэд нь амжилттай оролцсон багуудад урамшуулал олгох хөтөлбөр зарлажээ.

Тус байгууллага энэ онд S-Tier зэрэглэлийн долоон тэмцээн зохион байгуулжээ. Тэдгээр тэмцээнүүдэд 42 баг өрсөлдсөнөөс топ 16 баг нь $2,950,000-ийг цуглуулсан онооныхоо хувь хэмжээгээр хувааж авах юм байна.

Оноог ESL-ийн зохион байгуулсан тэмцээнүүдэд тогтмол оролцсон байдал, тоглолтыг нь үзэж байгаа үзэгчдийн тоо, амжилт зэргийг харгалзан тогтоосон аж.

Манай “The MongolZ” баг долоон тэмцээнд бүгдэд нь оролцож нийтдээ 378 оноо цуглуулжээ. Энэ нь бүх онооны 10% болж байгаа бөгөөд 295,313 ам.долларын урамшуулал авахаар болжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна