Газагийн 800.000 оршин суугч үерийн гамшигт нэрвэгдэх эрсдэлтэй байна

Zuv.mn
3 цаг 0 минутын өмнө

Израильтай хийсэн дайнд нэрвэгдэж сүйдсэн Газа хотын оршин суугчид хатуухан өвөлтэй нүүр тулж, хүмүүнлэгийн хямрал нүүрлэх эрсдэл өндөр болсон талаар ВВС агентлаг мэдээллээ.

Сүйдсэн хотын завсар зайд майхан хуаран үүсгэж амьдарч байгаа палестинчууд өчигдрөөс ширүүн бороо, шуурганд цохилж, нөхцөл байдал нь эрс хүндэрчээ. НҮБ, бусад байгууллагууд үүнтэй холбоотойгоор тусламжийн хэмжээгээ нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа ч санхүүгийн эх үүсвэр хангалтгүй байгаа аж. НҮБ-ын Хүүхдийн сан өдөрт 5000 хүүхдэд дулаан хувцас тарааж байсан бол өчигдрөөс 8000 болгож нэмэгдүүлсэн байна.


Газын зурваст өвөл эхэлж буй. Хамгийн хүйтэн үедээ буюу нэгдүгээр сард 10-20 градусын хооронд хэлбэлздэг. Гэхдээ түүнээс ч доош орох үе байдаг аж.

Дээрх иргэдийн ирээдүй хэрхэх нь тодорхойгүй, Израиль-Палестины хооронд байгуулсан энхийн хэлэлцээр нэгдүгээр үе шатандаа гацаад байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна