Саудын Арабын хаан ширээг залгамжлах ханхүү Мухаммед ибн Салман Испанийн “Барселона” хөлбөмбөгийн клубыг 10 тэрбум еврогоор худалдан авах хүсэлтэй байгаа гэсэн мэдээлэл өчигдрөөс хэвлэлүүдээр бичигдэж эхэллээ. İdman.Biz-ийн мэдээлснээр, ханхүү худалдаж авах талаар шийдвэрээ эцэслэн гаргасан тохиолдолд Каталоны багийн төлөө 10 тэрбум евро санал болгох боломжтой гэнэ.
Багийн хувьд, одоогоор 2.5 тэрбум еврогийн өртэй бөгөөд төлөх боломж хязгаарлагдмал байгаа юм байна.
10 тэрбум евро бол маш их мөнгө бөгөөд хэрвээ саналын хэмжээ үнэн бол хяналтын багцыг эзэмших амбийцтай байгааг илтгэнэ. Харин хэвлэлд бичиж байгаагаар, Каталоны багийн хувьцаа эзэмшигчид үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй бөгөөд харин маркетинг, менежментийн удирдлагыг шилжүүлэх замаар аль болох их хэмжээний хөрөнгө оруулалт татах хувилбарыг авч үзэх төлөвтэй байна. Яг одоо Испанийн бас нэг алдартай баг болох “Реал” мөн ийм хувилбарыг авч үзэж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна