Сидней дэх Бондигийн наран шардлагын газар халдлага үйлдсэн эцэг, хүү Сажид, Навид Акрам нар өмнөхөн нь Филиппин рүү аялж, тэнд “цэргийн сургалт” авсан байж магадгүй гэх мэдээллийг хуулийн байгууллага нарийвчлан шалгаж байна. Тэд энэ сэжүүрийг шалгаснаар халдлагын жинхэнэ шалтгаан, үүрэг даалгавар өгсөн хүн, байгууллага байгаа бол түүнийг нь олж тогтооно гэж найдаж байгаа юм.
Филиппиний холбогдох албаны мэдээлснээр, эцэг хүү алан хядагчид өнгөрсөн сарын 1-нээс 28-ны өдрүүдэд тус улсад байсан үнэн бөгөөд эцэг Сажид нь Австралийн, хүү Навид нь Энэтхэгийн паспортоор зорчжээ. Очих эцсийн цэгээ Минданао арлын Давао хот гэж мэдүүлсэн нь Австралийн болон Филиппиний хуулийнхны анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Австралийн зүгээс дээрх хугацаанд Сажид, Навид Акрам нарыг Минданаогийн лалын шашинтнуудтай холбоо тогтоож, цэргийн маягийн сургалтад хамрагдсан гэж үзэж байгаа бөгөөд Филиппиний талаас хийсэн мэдэгдэлд энэхүү мэдээллийг баталж чадаагүй гэжээ.

Сүүлд авсан мэдээллээр, халдлагын улмаас 16 хүн /нэг нь халдагч Сажид Акрам өөрөө/ амиа алдаж, 40 хүн /Нэг нь халдлага үйлдэгч Навид Акрам/ шархтсан. Одоо 23 хүн эмнэлэгт байгаагийн гурвынх н ь биеийн байдал хүнд, тогтворгүй, тавынх нь байдал хүнд, биеийн байдал тогтвортой байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
MUSLIMIIN ALUURCHID
Хариулах