ОХУ-ын хэвлэлүүд өчигдрөөс эрх баригчид шатахуун, дизелийн түлшний экспортод тавьсан хоригоо дахин сунгахаар төлөвлөж байгаа талаар мэдээлж эхэллээ.
ОХУ нь өнгөрсөн зургадугаар сараас эхлэн “Шатахууны хямрал”-тай нүүр тулж байгаа бөгөөд хямралыг даван туулах зорилтын хүрээнд,
-2025.10.10-наас 2026.06.30 хүртэл газрын тосны бүтээгдэхүүний импортын 5%-ийн татварыг тэглэх,
-2025.10.01-нээс 2026.05.01 хүртэл бензин, дизель түлшний үнийн дээд хязгаарыг цуцлах,
2025.08.01-2025.12.31 хүртэл шатахуун, дизелийн түлшний экспортыг хориглох /Монгол зэрэг найрсаг харилцаатай улсууд хоригт хамаарахгүй+Экспортлох эрх зөвхөн ГТБҮ-үүдэд хадгалагдаж байгаа/ шийдвэр гаргаад байв.
Тэгвэл дээрх арга хэмжээнүүдийн нэг болох экспортын хоригоо сунгахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сарыг дуустал буюу хоёр сараар сунгах төлөвтэй байгаа талаар “Комменсантъ” сонинд мэдээлжээ. Сунгах шалтгаан дотор “Газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд гарч болзошгүй төлөвлөгөөт бус засварын эрсдэл” гэсэн үгс байгаа нь үйлдвэрүүд Украины довтолгоонд өртөж болзошгүй учир дотооддоо нөөцийг тогтмол барих, нэмэх зорилготой гэж харагдаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна