Ц.Идэрбат: Евразийн эдийн засгийн холбооноос хямд тамхи орж ирэх болчихлоо

Zuv.mn
16 цаг 13 минутын өмнө

Евразийн эдийн засгийн холбоотой хийх чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг УИХ хэлэлцэж байна. Энэхүү хэлэлцээрийг УИХ, ЕАЗХ-ны гишүүн улсууд баталснаар Монгол Улс хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг 200 гаруй сая хүн амтай дээрх холбооны гишүүн зургаан улс руу гарах боломж бүрдэнэ. Тэгвэл, зөрөөд Монгол Улсад орж ирэх бэлэн бүтээгдэхүүний дотор хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тамхи байгаа нь гишүүдийн санааг зовоож байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбатаас энэ талаар тодруулахад “Манай улс дэлхийд хамгийн хямд тамхитай улс. Гэтэл нэмээд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудаас маш хямд тавхи орж ирэхээр болчихлоо. Гаалийн 30 хувийн татваргүй орж ирэх энэ тамхи онцгой албан татвар төлж байгаа бусад тамхитай өрсөлдөхөөр тэгш бус байдал бий болно. Тиймээс энэ байдлыг яаж зохицуулах вэ гэдэг саналаа боловсруулж оруулж ирэхийг Засгийн газарт үүрэгдсэн байгаа. Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлт дээр ажиллаж байгаа Ажлын хэсгийн гишүүдтэйгээ ярилцаж эцэслэх, эсвэл Засгийн газар өөрсдөө шийдэл гаргаад тогтоолын төсөл хэлбэрээр УИХ-д оруулж ирэх хувилбар бий.Энэ орж ирснээрээ асуудал үндсэндээ шийдэгдчихнэ. Үүний ард Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-д өргөн барина гэж төлөвлөж байна” гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна